Friday, February 18, 2011

КТМС-ИЙН МЭРГЭЖИЛ СУРТАЛЧИЛАХ ҮЗЭСГЭЛЭН

Мэргэжил сурталчилах үзэсгэлэнд оролцохоор бүртгүүлсэн оюутнууд бүтээлээ, бүтээлийн танилцуулгатайгаа Даваа гарагт Д.Амарсанаа багшид авчирч өгнө үү. Бүтээлийн танилцуулга нь мэргэжлийн бус хүмүүст ойлгогдохуйц нэр томъёо ашигласан байх ба нэг бичгийн цаасны нэг нүүр дээр 3 баганад хувааж бичээд файлаар хураалгана.

Оролцохоор бүртгэгдсэн хүмүүс:
Б.Сундуй    Хүлэмжийн автоматжуулалт
Т.Жамбалсүрэн    Эргэдэг дэлгэц
Т.Мөнхбаяр    Хэвтээ босоо дэлгэц
П.Ганхуяг    Гэрийн дохиололын системд GSM ашиглах
З.Ганцолмон    Утасгүй удирдлагатай машин
А.Баттулга    Компьютерийн хулганыг контроллёртой холбох
Б.Санжаажамц    Уртыг хэмжих электрон багаж
С.Амирида    Рекламны өнгөт электрон дэлгэц
Б.Эрдэнэчулуун    Бага оврын дууны дохионы өсгүүр
Б.Эрдэнэбаатар    Тогтмол гүйдлийн моторын аналог удирдлага
А.Ядамсүрэн    MP3 тоглуулагч
Л.Цэнгэл    Зураас дагадаг машин
А.Батбаяр    Температурын мэдрүүр
О.Ганбат    Компьютерийн гарыг контроллёртой холбох
Т.Рашат    Саад тойрдог машин
Г.Мөнхзул    Орон сууцны халаалтын автоматжуулалт
П.Батболд    Микроконтроллёрын трейнер

Wednesday, February 16, 2011

2011 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ТӨСӨЛ, ДИПЛОМЫН СЭДЭВ

ТХ, КУС, Хос мэргэжлээр төсөл, диплом сонгосон оюутнууд доорх линкээс файлыг татаж өөрсдийн сонгосон сэдэв, удирдагч багшийн нэрийг лавлаж харна уу. Ямар нэгэн алдаатай бичигдсэн мэдээлэл байвал яаралтай мэдэгдэнэ үү. Дипломын сэдэв дээр нэр нь бичигдээгүй оюутан шалгалт өгөх оюутны жагсаалтад орсон болно. Ирэх долоо хоногоос төсөл, дипломын үзлэгийн хуваарь тавигдана. Эхний үзлэгийг 6-р долоо хоногт хийнэ. 

татах

ДАРААХ ОЮУТНУУД Д.АМАРСАНАА БАГШТАЙ ИРЖ УУЛЗАНА УУ

ТХ М.Өлзийбүрэн HW06D403
КУС Б.Баасанзаяа HW06D069

оюутнууд Д.Амарсанаа багштай яаралтай ирж уулзана уу.

ТӨГСӨГЧ ОЮУТНЫ АНКЕТ - ЛИНКИЙГ ӨӨРЧИЛСӨН

Төгсөгч оюутнууд доорх анкетыг татаж аваад компьютерээр бөглөж, хэвлэж өгнө. File-ийг "L.Uranbileg - hw07d207.xlsx" гэсэн хэлбэртэй нэрлээд amarsa24@googlemail.com хаягаар илгээ.
татах

Tuesday, February 15, 2011

МЭРГЭЖИЛ СУРТАЛЧИЛАХ ҮЗЭСГЭЛЭН

Техник хангамжийн мэргэжил сурталчилах үзэсгэлэнд бүтээлээрээ оролцохоор бүртгүүлсэн хүүхдүүд энэ Баасан гарагаас өмнө бүтээлээ авчирч Ц.Сугир багшид шалгуулна уу. Бүтээлийг үзэсгэлэнд оролцох шаардлага хангаж байгаа эсэхийг шалгах бөгөөд оролцохоор бүртгүүлээд бүтээлээ ирүүлээгүй оюутан гарахгүй гэж найдаж байна. Мөн манай мэргэжилийн төгссөн оюутнуудын бүтээлүүд тавигдах бөгөөд тэдгээр дээр тайлбар хийх одоо төсөл сонгосон сайн дурын оюутнууд Д.Амарсанаатай уулзана уу. Үзэсгэлэнд сэтгэл гаргаж хандахыг нийт оюутнуудаас хүсье.
Үзэсгэлэн 2 сарын 24-д 12:00 - 17:00 цагийн хооронд биеийн тамирын зааланд зохиогдоно.