Sunday, December 25, 2011

Төсөл, диплом сонгосон нийт оюутнуудын анхааралд

1. 2011 оны 12 -р сарын 26 -нд өглөө 10 цагаас КУС, ТХ мэргэжлийн дипломын шалгалт өгөх оюутнуудаас урьдчилсан шалгалт авах тул оюутнууд цагтаа ирнэ үү.
2. Дипломын хамгаалалт, дипломын шалгалт дээр суух шалгалтын комиссын багш нарт хоол, кофее өгөх тул ТӨГСӨЛТ сонгосон оюутан бүр 25000₮ -ийг 12 -р сарын 27 дотор хураалгана уу.
3. 2011 оны 12 -р сарын 28 -нд өглөө 9 цагаас КУС, ТХ мэргэжлийн төслийн хамгаалалт явагдана. Яг цагтаа эхлэх тул төсөл сонгосон оюутнууд урьдчилсан бэлтгэлээ сайн хийнэ үү.
4. 2011 оны 12 -р сарын 28 -нд төслийн хамгаалалтын дараа ДИПЛОМЫН урьдчилсан хамгаалалт явагдах ба диплом бичиж байгаа оюутнууд дараах зүйлсийг бэлдэж ирнэ үү. Үүнд:
а. PowerPoint дээр дипломын ажлын талаар ихдээ 10 минутанд багтсан илтгэл бэлдэнэ
б. Урьдчилсан хамгаалалт нь ҮНДСЭН хамгаалалт ба жинхэнэ хамгаалалт нь зөвхөн бэлэгдлийн чанартай байдаг тул дипломын сэдвийн хүрээнд хийх ёстой ажлаа бүрэн хийж дуусгасан байна.
в. Оюутан дипломын урьдчилсан хамгаалалт дээр ирэхдээ комиссын багш нарыг хүндэтгэх үүднээс костюм пиджак -тай ирнэ.
5. Урьдчилсан хамгаалалтанд ороод жинхэнэ хамгаалалтанд орох болзолыг хангасан оюутан 2012 оны 1 -р сарын 4 -өөс өмнө дипломын ажил зуруулах гарын үсгүүдийг бүрэн зуруулсан байх ёстой. Гарын үсэг дутуу оюутныг жинхэнэ хамгаалалтад оруулахгүй.

Төсөл, дипломын нарийн бичиг:                                               магистр, багш Р.Бямбажав

Wednesday, December 21, 2011

Давтлага 8

2011 оны 12 - р сарын 22 -ны Пүрэв гарагийн 15 цагаас Ц.Сугир багш VHDL дээр давтлага өгнө.

Tuesday, December 20, 2011

Давтлага 7

Д.Амарсанаа багш 2011 оны 12 -р сарын 21 -нд 13 цагаас Сүлжээ хичээлээр давтлага өгнө.

Monday, December 12, 2011

Давтлага 6

Н.Чулуунбаатар багш 12 -р сарын 14 -ны 18,20 -оос давтлага өгнө.
С.Ганхуяг багш 12 -р сарын 16 ны Баасан гарагт 15,00 цагаас ЦХО давтлага өгнө.

Tuesday, December 6, 2011

Давтлага 5

2011 оны 12 -р сарын 9 -ны Лхагва гарагийн 15 цагаас 302 өрөөнд Н.Чулуунбаатар багш давтлага өгнө.

Monday, November 28, 2011

Давтлага 4

2011 оны 11 -р сарын 30 -ны Лхагва, 2011 оны 12 -р сарын 1 Баасан гарагуудад ТӨСӨЛ, ДИПЛОМЫН үзлэгүүд таарч байгаа тул эдгээр өдрүүдэд давтлага байхгүй. Харин 2011 оны 11-р сарын 31 -ны Пүрэв гарагийн 8 цагаас Ц.Тэнгис багш Микропроцессор хичээл дээр давтлага өгнө.

Monday, November 21, 2011

Давтлага №3

2011 -оны 11 р сарын 23 -ны Лхагва гарагийн 15 цагаас Аналогсхемтехник - А.Батмөнх
2011 -оны 11 р сарын 24 -ны Пүрэв гарагийн  өглөө 8 цагаас Микропроцессор - Ц.Тэнгис
2011 -оны 11 р сарын 25 -ны Баасан гарагийн 15 цагаас Мэдрүүр ба трансдюсер - Д.Эрдэнэчимэг
багш нар дээрх хичээлүүдээр давтлагатай.

Wednesday, November 16, 2011

Улсын шалгалт давтлага

2011 оны 11 - р сарын 18 -ы Баасан гарагийн 15 цагаас Д.Эрдэнэчимэг багш Тоон электроник хичээлээр давтлага өгнө. Идэвхтэй оролцоно уу.

Жич: Улсын шалгалтын давтлагад идэвхтэй хамрагдана уу. Энэ жилээс улсын шалгалтын сорилыг гадны сургуулийн багш нар засдаг болох тул оюутан шалгалтын бэлтгэлийг маш сайн хангах шаардлагатай болоод байна. Бэлтгэл муу хангаснаас улсын шалгалтанд таагүй дүн авбал төгсөлт хойшлогдож болох талтайг анхаарна уу.

Tuesday, November 8, 2011

Дипломын 2 -р үзлэг

2011 оын 11 -р сарын 8 өдөр 11 цагаас 302 өрөөнд дипломын 2-р үзлэгтэй. Цагтаа ирнэ үү.

Улсын шалгалтад бэлдэх давтлага

2011 оны 11 -р сарын  9 өдөр 13.20 -с Ц.Сугир  багш Электроник хичээлийн давтлагыг 301 тоот өрөөнд өгнө.

Tuesday, October 11, 2011

Яаралтай ирж уулзана уу.

HW06 -ийн Баясгалан, Баасанзаяа хоёр Р.Бямбажав багштай яаралтай ирж уулзана уу.

Monday, October 10, 2011

Дипломын үзлэг №1

Дипломын нэгдүгээр үзлэг 7-р долоо хоногийн лхагва гарагт буюу 2011 оны 10 -р сарын 12 нд 16 цагаас 301 өрөөнд болох тул нэгдүгээр үзлэгт шаардлагатай ажлуудаа бэлдэж орж ирнэ үү. Багш Р.Бямбажав 2011 оын 10 -р сарын 10

Wednesday, October 5, 2011

Дараах оюутнууд маш яаралтай ирж дүн тулгалтаа хийнэ үү.

1. А.Гантулга
2. Н.Маналжав
3. Э.Ганзориг
4. Б.Баасанзаяа
5. Д.Маржан
6. О.Энхсайхан
7. С.Соёмбо
2011 оны 10 -р сарын 05 өдөр

Monday, October 3, 2011

Төгсөлт сонгосон оюутнуудын анхааралд

Дүн тулгалт хийгдэх тул 2011 оны 10 -р сарын 5 өдрийн 09 цагаас 13 цагийн хооронд 301 тоот өрөөнд ирж Р.Бямбажав багштай өөрсдийн үзсэн хичээлүүдийн дүнгүүдийг тулгалт хийн гарын үсэг зурна уу. Дүн тулгалтаар энэ семестерт төгсөх эсэх нь шийдэгдэх тул та бүхэн ажлаа зохицуулан хариуцлагатай хандана уу. Төгсөлтийн нарийн бичиг Р.Бямбажав

2011-2012 оны намрын улирлын Компьютерийн техник хангамж, сүлжээ мэргэжлийн төслийн үзлэгийн хуваарь

2011-2012 оны намрын улирлын Компьютерийн удирдлагатай систем мэргэжлийн төслийн үзлэгийн хуваарь

2011-2012 оны намрын улирлын Компьютерийн техник хангамж, сүлжээ, Компьютерийн удирдлагатай систем мэргэжлийн

Компьютерийн техникийн профессорын багийн багш нарын төсөл, төгсөлтийн ажил хийж буй оюутнуудад зөвлөгөө өгөх цагийн хуваарь.



Оюутан дээрх цагууд дээр багш нартайгаа уулзан өөрийн хийж буй төслийн ажил, эсвэл дипломын ажлын талаар ярилцана. Зөвлөгөө авах болгондоо багшаас зөвлөгөө авсан хуудсаа бөглүүлнэ. Семестерийн төгсгөлд 70 оноо дүн гаргахдаа багш нартайгаа хир идэвхтэй уулзаж зөвлөгөө авсан бэ гэдэгийг харгалзан үзэж дүгнэх учираас багш нартайгаа байнга уулзаж, төсөл дипломын ажлаа чанартай сайн гүйцэтгэх хэрэгтэй шүү залуусаа...

hello, hw-project

Төсөл, диплом сонгосон нийт оюутнуудын анхааралд.

Friday, August 12, 2011

МЭРГЭЖЛИЙН ДАДЛАГА

Энэ жил 4-р курсэд орох, LabView програм үзсэн, мэргэжлээрээ дадлага хийх сонирхолтой нэг оюутныг үйлдвэрийн машины автоматжуулалтын ажилд дагалдуулан сургана. Багш Д.Амарсанаатай холбоо барина уу. 99901664.
8-р сарын 12.

Tuesday, June 28, 2011

ТӨГСӨГЧИД

КТМСургуулийг 2011 онд Компьютерийн техник хангамж,сүлжээ , Компьютерийн удирдлагатай систем, Компьютерийн техник хангамж & програм хангамж мэргэжлээр 58 оюутан амжилттай төгслөө.

Компьютерийн техник хангамж,сүлжээ

С.Амирида
Б.Мягмарсүрэн
Т.Болор
Б.Бямбадорж
А.Нямсүрэн
Б.Дөлгөөн
П.Чингүүн
Б.Баттүвшин
Б.Эрдэнэбаатар
Б.Мөнхбат
Б.Эрдэнэчулуун
А.Өгөөмөр
О.Тэмүүжин
Т.Мөнхбаяр
Ч.Дулмаа
Б.Цэрэнжаргал
Э.Цэцэгсайхан
С.Мөнгөнбагана
Ш.Баасансүрэн

Компьютерийн удирдлагатай систем

Г.Мөнхзул
Ц.Баярцэцэг
Б.Болдбаатар
Б.Мөнхбаяр

Б.Сундуй
Б.Сарнайбаяр
Ө.Жаргалсайхан
Б.Нямбазар
З.Ганцолмон
А.Ядамсүрэн
Э.Тунгалаг
О.Пүрэвсүрэн
Э.Энхмөрөн
Т.Рашат
Л.Эрдэнэсувд
Я.Саранцэцэг
Б.Отгонжаргал

Компьютерийн техник хангамж & програм хангамж
Д.Мөнх-Эрдэнэ
Б.Жавхлантөгс
Э.Мөнгөншагай
А.Баттулга
Ц.Гантулга
Ц.Гантулга
П.Ганхуяг
М.Уранчимэг
Б.Мөнхжин
Г.Ганзориг
А.Батбаяр
Г.Шинэ-Од
А.Насанжаргал
О.Ганбат
Ж.Болд-Эрдэнэ
Х.Лхагвасүрэн
Б.Тэмүүлэн
Ш.Намнандорж
Л.Ангараг
Б.Есөн-Эрдэнэ
Э.Сарантуяа
Б.Алтанцог


























Sunday, June 5, 2011

ГАРЫН ҮСЭГ ЗУРАХ

Б.Алтанцог, Б.Цэрэнжаргал нар 6-р сарын 7д өглөө 9 цагт Д.Амарсанаа багш дээр ирж дүн зөвшөөрөх хуудсан дээр гарын үсэг зур.
Бүх төгсөгч оюутнууд 6-р сарын 7д 10:00 - 15.00 цагийн хооронд ирж төгсөгч оюутны бүртгэлийн хуудсан дээр гарын үсэг зурна уу. Ирэхдээ иргэний үнэмлэхний дугаар, регистрийн дугаараа авч ирнэ.

Thursday, June 2, 2011

УЛСЫН ШАЛГАЛТЫН БЭЛТГЭЛ

Д.Амарсанаа багш 6-р сарын 3-д 10:00 цагаас улсын шалгалт өгөх оюутнуудад шалгалтын хоёр дугаар хэсэгтэй холбоотой давтлага өгнө.

Monday, May 30, 2011

ДИПЛОМЫН ХАМГААЛАЛТ

КУС, ТХС мэргэжлийн дипломын жинхэнэ хамгаалалт 6 сарын 4-д 10:00 цагаас, ТХбаПХ мэргэжлийн дипломын жинхэнэ хамгаалалт 6 сарын 5-д 10:00 цагаасболно. Хамгаалалт дээр 5 минутанд хийсэн ажилаа танилцуулан илтгэл тавьж, 5 минут багш нарын асуултад хариулна. Доорх линкээс өөрсдийн сонгосон сэдвийн удирдагч, зөвлөх, шүүмжлэгч нарын нэрсийг харж болно. Улсын шалгалт өгөх оюутнууд тус тусын мэргэжлийн жинхэнэ хамгаалалттай нэг өдөрт, өглөө 9:00 цагаас эхэлнэ.
татах

Monday, May 23, 2011

ДИПЛОМЫН УРЬДЧИЛСАН ХАМГААЛАЛТ 5-Р САРЫН 27-Д

* 05-р сарын 25-д дипломын диссертацийг шүүмжлэгч болон удирдагч багш нартаа үзүүлж шүүмж бичүүлсэн байна.
* 05-р сарын 27-д өглөө 10:00 цагаас хамгаалалт эхэлнэ.
        - Хамгаалалтад кодын дарааллаар орно.
        - 5 минутанд өөрийн хийсэн ажлыг танилцуулах илтгэл тавина.
        - 5 минут багш нарын асуултанд хариулна.
* Оюутнууд цагаасаа хоцролгүй, костьюм пиджак өмсөж ирэхийг анхаарна уу.

Бичиг баримтыг хатуу хавтсаар хавтаслаж, цоолж нуруулдсан байна.
Доорх линкээс диссертацийн ажлын нүүр хуудасны загварыг файлаар татаж авна уу. татах зассан

Wednesday, May 18, 2011

“ШУТИС- ТӨГСӨГЧДИЙН АЖЛЫН БАЙР” ӨДӨРЛӨГ 5-Р САРЫН 20

Бүх төгсөж буй оюутнууд 5-р сарын 20 ШУТИС-ийн төгсөгчдийн ажлын байр өдөрлөгт хүрэлцэн ирж оролцоно уу. Дэлгэрэнгүй мэдээллийг доорх линкээс харна уу. 
http://must.edu.mn/beta3/newsd1238

Wednesday, May 11, 2011

ТӨСЛИЙН ХАМГААЛАЛТ 5-Р САРЫН 23-Д

* 5-р сарын 16-c өмнө хийж байгаа ажлаа эцсийн байдлаар дуусгаж удирдагч багш нартаа шалгуулсан байна. Бүтээлд тавигдах шаардлага:
  • Төхөөрөмж өөртөө бие даасан тэжээлийн схемтэй байна (адаптер, импульсийн тэжээлийн блок, хүчдэл тогтворжуулагч гм). Тэдгээрийн үүсвэрээр хувьсах 220В-ийн цахилгаан шугам эсвэл батарей ашиглана. Лабораторийн тоног төхөөрөмж ашиглан түр зуурын байдлаар схемээ тэжээж болохгүй.
  • Бүтээлийн хийц, чанар нямбай, эдэлгээ ба хадгалалт даахуйц, ашиглахад хялбар байх ёстой.
  • Төхөөрөмж үйлдлээ бүрэн гүйцэтгэдэг, анхны ажлын зорилгод хүрсэн байх ёстой.
  • Бүтээл өөрийн иж бүрэн байдлаар хадгалагдаж, цаашид үзэсгэлэн уралдаанд оролцоно гэдгийг анхаарна уу.

* 5-р сарын 18-д удирдагч багшийн оноо тавигдана.
* 5-р сарын 23-д өглөө 9:00-11:00 цагт төслийн загваруудыг үзэж, ажиллагаатай танилцана. Хангалттай гэж үзсэн оюутныг хамгаалалтад орохыг зөвшөөрнө.
* 5-р сарын 23-д өглөө 11:00 цагаас хамгаалалт эхэлнэ.
        - 3 минутанд өөрийн хийсэн ажлыг танилцуулах илтгэл тавина.
        - 5 минут багш нарын асуултанд хариулна.

Бичиг баримтыг хатуу хавтасаар хавтаслаж, цоолж нуруулдсан байна. Цоологчийг М.Шинэбаяраас авч болно :). Доорх линкээс төслийн ажлын нүүр хуудасны загварыг файлаар татаж авна уу. татах

Friday, May 6, 2011

АЖИЛД АВАХ САНАЛ

"Хадгаламжийн Банк" доорх ажлын байруудад ажилтан хайж байна. Сонирхсон хүмүүс 88040505 утсаар холбоо бариад очиж уулзаарай.
* Банкны газар нэгжээс ирсэн мэдээллийн технологитой холбоотой дуудлага, санал, хүсэлт, гомдлыг хүлээн авах, барагдуулах МТ инженер
* Банкны системийн хэмжээн дэх програм хангамжийн засвар үйлчилгээг хангаж ажиллах програмист
* МТГазраар дамжигдах бүх мэдээллийг баримтжуулах МТ инженер - эмэгтэй
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

"Сансар интернэт" ХХК ISP шинээр үйл ажиллагаагаа эхлүүлэхтэй холбоотойгоор сүлжээний инженерээр ажилтан авна. Холбоо барих: Захирал Ё.Бямбадорж - 88080748.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

"Алтай" дээд сургууль техник хангамж мэргэжилийн багш авна. Сонирхсон хүмүүс доорх утсаар холбоо барина уу. утас: 314296, 91183850
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Thursday, April 28, 2011

УЛСЫН ШАЛГАЛТЫН ДАВТЛАГА

5-р сарын 4д 15:00 Д.Амарсанаа багш "Сүлжээний үндэс"
5-р сарын 5д 11:20 Д.Эрдэнэчимэг багш "Автомат удирдлагын онол"
5-р сарын 7д 9:00 Ц.Тэнгис багш "Микроконтроллер" хичээлээр тус тус давтлага өгнө.

Monday, April 4, 2011

ТӨСЛИЙН ХОЁР ДАХЬ ҮЗЛЭГ - 4 САРЫН 5 МЯГМАР ГАРАГ

Төсөл сонгосон оюутнууд хуваарийн дагуу 4 сарын 5д хоёр дугаар үзлэгт орно. Үзлэгт тавигдах шаардлага:
1. Ажлын зорилго тодорхой, судалгааны объектийг сонгосон байна.
2. Ажил төлөвлөгөөний дагуу явж байгаа баримт
3. Анхан шатны туршилтууд хийгдсэн тэдгээрийн үр дүнг боловсруулж цаашдын чиг баримжааг гаргасан байх ёстой.

Энэ үзлэгээр ороогүй болон ороод 0 оноо авсан оюутнуудын төсөл хамгаалах хугацааг автоматаар хойшлуулна.
Д.Амарсанаа.

Friday, April 1, 2011

ДИПЛОМЫН 2-Р ҮЗЛЭГ 10 ЦАГААС

Сайн байцгаан уу.
Дипломын 2-р үзлэг 4 сарын 4-ий 10 цагаас 310т  болно. Оюутнууд хоцролгүй ирцгээнэ үү. Үзлэгт оюутны кодын дарааллаар орж, 5-7 минутын хугацаа зарцуулна. Ярих зүйлээ товчхон, тод ярьж ихэнх цагийг асуулт хариултад үлдээнэ. За бүгдэд нь амжилт.
Д.Амарсанаа.

Wednesday, March 9, 2011

ТӨСЛИЙН ЭХНИЙ ҮЗЛЭГ - 3 САРЫН 9 ЛХАГВА ГАРАГ

Төслийн эхний үзлэг өчигдөр болж дууслаа. Үзлэгт ирээгүй болон аль нэг багшаар шалгуулаагүй оюутнууд эхний үзлэгийн 10 онооноос 0 оноо авсан болно.


------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Төслийн эхний үзлэг 3 сарын 9-д Лхагва гарагт болно. Нэг оюутан 4 багшид шалгуулна. Шалгуулах багшийн нэрсийг 302 лабораторийн үүдэнд хадсан байна. Үзлэгийн хугацаа 16:00 цагаар дуусгавар болох бөгөөд үүнээс хойш ирсэн оюутан 0 оноо авна.

Жич: Оюутнууд зарласан цаг хугацаанд ирэхгүй, өгсөн үүргийг биелүүлэхгүй байгааг өөрсдийн анхааралдаа авна уу.
Нэмж хэлэхэд бүгд хийсэн бичиг баримтынхаа үг үсгийн алдааг үг нэг бүрийг уншиж хяна.

Sunday, March 6, 2011

УЛСЫН ШАЛГАЛТАНД БЭЛДЭХ ДАВТЛАГЫН ХУВААРЬ

Дараах хуваарийн дагуу улсын шалгалтанд бэлдэх оюутнуудад хичээл бүрээр багш нар давтлага өгнө. Нийт 18 хүн улсын шалгалтанд орох бөгөөд мэргэжил харгалзахгүйгээр бүх хичээлийн давтлагад сууна.

жич: Оюутнууд заасан цагаас хоцролгүй ирэхийг багш нар анхааруулсан байна. Баярлалаа.
татах

Monday, February 28, 2011

ТӨСӨЛ, ДИПЛОМЫН ҮЗЛЭГИЙН ХУВААРЬ

Диплом сонгосон оюутнууд ирэх долоо хоногийн Даваа гарагт 16:30д 301т эхний үзлэгтэй. Үзлэгт сэдвийн зорилго, ажлын даалгавар бэлэн болсон байх ёстой. Энэ үзлэгт ирсэнээр оюутны авсан сэдэв баталгаажиж цааш үргэлжлүүлэн хийх эрхтэй болно. Ирээгүй тохиолдолд ШУТИС-ийн дипломын тушаалд орохгүй бөгөөд автоматаар шалгалт өгөхөөр сонгогдоно. Хоцорсон болон ямар нэг шалтгааныг хүлээж авахгүй. Хэрэв хүндэтгэх шалтгаантай бол өмнө мэдэгдэнэ үү.
Төслийн үзлэг ирэх долоо хоногийн Лхагва гарагт болно. Төсөл сонгосон оюутнууд маргааш 3 сарын 2-ны Лхагва гарагт 15:00 цагт 306-д цуглар.

Доорх линк дээр төсөл, дипломын үзлэгийн хуваарийг файлаар байршууллаа.
татах

Friday, February 25, 2011

МЭРГЭЖИЛ СУРТАЛЧИЛАХ ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХ ОЮУТНУУДЫН АНХААРАЛД

Мэргэжил сурталчилах үзэсгэлэнд оролцсон доорх нэр бүхий оюутнуудад гүнээ талархал илэрхийлье. Та бүгдээр КТМС-ийн багш оюутнууд бахархаж, урам зориг авсан гэдгийг хэлэхэд баяртай байна. Энэхүү үзэсгэлэнг жил бүр зохион байгуулж оюутнуудын сурсан мэдсэн, хийсэн бүтээснийг нийтэд дэлгэн харуулж байх зорилготой бөгөөд хойшид улам чанартай, ашигтай, сонирхолтой бүтээлээр хүрээгээ тэлж байна гэдэгт итгэлтэй байна.
Д.Амарсанаа.



Зохиогч Бүтээлийн нэр Тайлбарлагч
1 Б.Сундуй Хүлэмжийн автоматжуулалт Б.Сундуй
2 Т.Жамбалсүрэн Эргэдэг дэлгэц Мөнхбаяр
3 Т.Мөнхбаяр Хэвтээ босоо дэлгэц Т.Мөнхбаяр
4 П.Ганхуяг Гэрийн дохиололын системд GSM ашиглах Энхболд
5 З.Ганцолмон Утасгүй удирдлагатай машин З.Ганцолмон
6 С.Амирида Рекламны өнгөт электрон дэлгэц С.Амирида
7 Б.Эрдэнэчулуун Бага оврын дууны дохионы өсгүүр Б.Эрдэнэчулуун
8 Б.Эрдэнэбаатар Тогтмол гүйдлийн моторын аналог удирдлага Б.Эрдэнэбаатар
9 А.Ядамсүрэн MP3 тоглуулагч А.Ядамсүрэн
10 Л.Цэнгэл
Амартүвшин
А.Тулга
Зураас дагадаг машин
Л.Цэнгэл
Амартүвшин
А.Тулга
11 А.Батбаяр Температурын мэдрүүр А.Батбаяр
12 О.Ганбат Компьютерийн гарыг контроллертой холбох Б.Энхбаяр
13 Т.Рашат Саад тойрдог машин Т.Рашат
14 Г.Мөнхзул Орон сууцны халаалтын автоматжуулалт П.Батболд
15 Ц.Гантулга Сэнсэн цаг Г.Шинэ-Од
16 Ц.Баярцэцэг Тоон шүүлтүүр Ц.Баярцэцэг
17 Ц.Гантулга Тарилгын автомат шахуурга Б.Энхбаяр
18 Э.Мөнгөншагай ping-pong Б.Мягмарсүрэн
19 О.Пүрэвсүрэн Цагаан зураас дагагч машин О.Пүрэвсүрэн
20 Т.Болор Бензин түгээгүүрийн ханшийн мэдээллийн самбар Энхболд
  http://www.youtube.com/watch?v=VQ_mGNSG47k
http://www.youtube.com/watch?v=aSm4U0yoQLs
http://www.youtube.com/watch?v=1gb15JZrdz4 
http://www.youtube.com/watch?v=5G4ZjuPGaSc
http://www.youtube.com/watch?v=GmX6E-XnSlQ
http://www.youtube.com/watch?v=6fS4nqr_0U0
http://www.youtube.com/watch?v=IM7utdYbink
http://www.youtube.com/watch?v=unYWsSTKdqU
http://www.youtube.com/watch?v=IQgGx8Kvp9A
http://www.youtube.com/watch?v=g3BIj-oPT-g
http://www.youtube.com/watch?v=CN7JymZ7Nj0
http://www.youtube.com/watch?v=QSqa39oGwdY
http://www.youtube.com/watch?v=s468kCASrOs
http://www.youtube.com/watch?v=iGnl6HcpsEM

Friday, February 18, 2011

КТМС-ИЙН МЭРГЭЖИЛ СУРТАЛЧИЛАХ ҮЗЭСГЭЛЭН

Мэргэжил сурталчилах үзэсгэлэнд оролцохоор бүртгүүлсэн оюутнууд бүтээлээ, бүтээлийн танилцуулгатайгаа Даваа гарагт Д.Амарсанаа багшид авчирч өгнө үү. Бүтээлийн танилцуулга нь мэргэжлийн бус хүмүүст ойлгогдохуйц нэр томъёо ашигласан байх ба нэг бичгийн цаасны нэг нүүр дээр 3 баганад хувааж бичээд файлаар хураалгана.

Оролцохоор бүртгэгдсэн хүмүүс:
Б.Сундуй    Хүлэмжийн автоматжуулалт
Т.Жамбалсүрэн    Эргэдэг дэлгэц
Т.Мөнхбаяр    Хэвтээ босоо дэлгэц
П.Ганхуяг    Гэрийн дохиололын системд GSM ашиглах
З.Ганцолмон    Утасгүй удирдлагатай машин
А.Баттулга    Компьютерийн хулганыг контроллёртой холбох
Б.Санжаажамц    Уртыг хэмжих электрон багаж
С.Амирида    Рекламны өнгөт электрон дэлгэц
Б.Эрдэнэчулуун    Бага оврын дууны дохионы өсгүүр
Б.Эрдэнэбаатар    Тогтмол гүйдлийн моторын аналог удирдлага
А.Ядамсүрэн    MP3 тоглуулагч
Л.Цэнгэл    Зураас дагадаг машин
А.Батбаяр    Температурын мэдрүүр
О.Ганбат    Компьютерийн гарыг контроллёртой холбох
Т.Рашат    Саад тойрдог машин
Г.Мөнхзул    Орон сууцны халаалтын автоматжуулалт
П.Батболд    Микроконтроллёрын трейнер

Wednesday, February 16, 2011

2011 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ТӨСӨЛ, ДИПЛОМЫН СЭДЭВ

ТХ, КУС, Хос мэргэжлээр төсөл, диплом сонгосон оюутнууд доорх линкээс файлыг татаж өөрсдийн сонгосон сэдэв, удирдагч багшийн нэрийг лавлаж харна уу. Ямар нэгэн алдаатай бичигдсэн мэдээлэл байвал яаралтай мэдэгдэнэ үү. Дипломын сэдэв дээр нэр нь бичигдээгүй оюутан шалгалт өгөх оюутны жагсаалтад орсон болно. Ирэх долоо хоногоос төсөл, дипломын үзлэгийн хуваарь тавигдана. Эхний үзлэгийг 6-р долоо хоногт хийнэ. 

татах

ДАРААХ ОЮУТНУУД Д.АМАРСАНАА БАГШТАЙ ИРЖ УУЛЗАНА УУ

ТХ М.Өлзийбүрэн HW06D403
КУС Б.Баасанзаяа HW06D069

оюутнууд Д.Амарсанаа багштай яаралтай ирж уулзана уу.

ТӨГСӨГЧ ОЮУТНЫ АНКЕТ - ЛИНКИЙГ ӨӨРЧИЛСӨН

Төгсөгч оюутнууд доорх анкетыг татаж аваад компьютерээр бөглөж, хэвлэж өгнө. File-ийг "L.Uranbileg - hw07d207.xlsx" гэсэн хэлбэртэй нэрлээд amarsa24@googlemail.com хаягаар илгээ.
татах

Tuesday, February 15, 2011

МЭРГЭЖИЛ СУРТАЛЧИЛАХ ҮЗЭСГЭЛЭН

Техник хангамжийн мэргэжил сурталчилах үзэсгэлэнд бүтээлээрээ оролцохоор бүртгүүлсэн хүүхдүүд энэ Баасан гарагаас өмнө бүтээлээ авчирч Ц.Сугир багшид шалгуулна уу. Бүтээлийг үзэсгэлэнд оролцох шаардлага хангаж байгаа эсэхийг шалгах бөгөөд оролцохоор бүртгүүлээд бүтээлээ ирүүлээгүй оюутан гарахгүй гэж найдаж байна. Мөн манай мэргэжилийн төгссөн оюутнуудын бүтээлүүд тавигдах бөгөөд тэдгээр дээр тайлбар хийх одоо төсөл сонгосон сайн дурын оюутнууд Д.Амарсанаатай уулзана уу. Үзэсгэлэнд сэтгэл гаргаж хандахыг нийт оюутнуудаас хүсье.
Үзэсгэлэн 2 сарын 24-д 12:00 - 17:00 цагийн хооронд биеийн тамирын зааланд зохиогдоно.

Tuesday, February 8, 2011

06-ААС ӨМНӨХ КОДТОЙ ОЮУТНУУДЫН АНХААРАЛД

HW06 болон түүнээс өмнө элссэн оюутнууд энэ хичээлийн жилийн хаврын улиралд багтаж төгсөхгүй бол ирэх намрын хичээлийн жилээс эхлэн хичээлийн шинэ төлөвлөгөөг баримтлана. Энэ тохиолдолд 128 кредит хичээл үзэх шаардлагатай болно. КТХПрофессорын багаас HW06 кодтой оюутнууд улсын шалгалт өгөх бол төсөл, төгсөлт хамт сонгох эрх олгож байна.

ТӨГСӨЛТ - БАКАЛАВРЫН СУРГАЛТЫН ДИПЛОМЫН ТӨСӨЛ, АЖИЛ ХАМГААЛАХ, ТӨГСӨЛТИЙН ШАЛГАЛТ ӨГӨХ ЖУРАМ


Энэхүү журам нь ШУТИС-ийн төгсөгч оюутнуудын диплом хамгаалах болон шалгалт өгөх төгсөлтийг зохицуулсан журам юм. Төгсөгч оюутнууд бүрэн уншиж танилцана уу. 


БАКАЛАВРЫН СУРГАЛТЫН ДИПЛОМЫН ТӨСӨЛ, АЖИЛ ХАМГААЛАХ, ТӨГСӨЛТИЙН ШАЛГАЛТ ӨГӨХ ЖУРАМ
Нэг.   Нийтлэг үндэслэл
1.1.      Монгол Улсын ШУТИС-ийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Газар энэхүү журмыг баримтлан, сургалтын нэгдсэн хуанлид заасан хугацаанд төгсөх оюутны дипломын төсөл, ажлын хамгаалалт, төгсөлтийн шалгалтыг их сургуулийн хэмжээнд удирдлагаар ханган зохион байгуулна.
1.2.      Мэргэжилтэн бэлтгэж буй холбогдох салбар, нэгжүүд дипломын төсөл, ажлын агуулга, хэмжээ, төгсөлтийн шалгалтанд тавигдах үндсэн шаардлагуудыг тусгасан зааврыг боловсруулан, ШУТИС-ийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Газартай зөвшилцсөний дараа өөрийн сургуулийн Эрдмийн зөвлөлийн хурлаар оруулан батлуулж мөрдөнө.
Хоёр. Төгсөх оюутны бүртгэл
2.1.      Бүрэлдэхүүн, харъяа сургуулийн сургалтын алба доорхи шаардлага хангасан оюутныг төгсөх оюутнаар бүртгэнэ. Үүнд:
-       Мэргэжлийн дипломтой төгсөх оюутан 90-ээс багагүй кредит, бакалаврын зэрэгтэй төгсөх оюутан сургалтын төлөвлөгөөнд тусгасан, авбал зохих кредитийг бүрэн цуглуулсан байна.
2.2.      Тухайн мэргэжлээр суралцаж буй оюутан суралцсан хугацааны үнэлгээний голч дүн 2.5 ба түүнээс дээш бол төгсөлтийн шалгалт, дипломын төсөл, ажлын аль нэгийг сонгож гүйцэтгэх, 2.5-аас бага бол төгсөлтийн шалгалт өгнө.
2.3.      Мэргэжлийн онцлог, бэлтгэн гаргаж буй мэргэжилтэнд тавигдах шаардлагыг харгалзан зарим мэргэжлээр төгсөлтийн шалгалт авахгүй, зөвхөн дипломын төсөл, ажил хамгаалуулан төгсгөж болно. Энэ тохиолдолд бүрэлдэхүүн ба харъяа сургуулиуд эрдмийн зөвлөлөөрөө хэлэлцэн, холбогдох саналаа Сургалтын Бодлого Зохицуулалтын Газарт ирүүлсэн байна.
2.4.      Оюутан нь дипломын төсөл, ажлын сэдэв, удирдагчаа харъяалагдах багийн тэргүүлэх профессортой тохирч тодорхойлсон байна.
2.5.      Оюутан нь сургалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу дипломын төсөл, ажил, төгсөлтийн шалгалтын кредитийн төлбөрийг төлсөн байна.
2.6.      Төгсөх оюутны код, эцэг/эхийн нэр, дипломын төсөл, ажлын сэдэв, удирдагч багшийн нэр, зөвлөх нарын нэрс, төгсөлтийн шалгалт өгөх, дипломын төсөл, ажил хамгаалах хугацааг тодорхойлсон тушаалыг харъяа профессорын багууд төлөвлөж бүрэлдэхүүн, харъяа сургуулийн Сургалтын Албанд хүргэнэ.
2.7.      Тухайн улиралд бакалаврын зэрэгтэй төгсөхөөр бүртгүүлсэн төгсөгч оюутан нь төгсөлтийн шалгалт, дипломын төсөл, ажлаас гадна 10 хүртэлх кредитийн хичээл сонгож үзэх эрхтэй бөгөөд үүнээс кредит шууд тооцох шалгалт өгөх болзол хангасан тохиолдолд (“Оюутны мэдлэгийг үнэлэх журам”-ын 3.1 заалт) 1 хичээлийн шалгалтыг шууд өгч болно.
Гурав.          Хамгаалалтанд орох оюутанд тавигдах шаардлага
3.1.      Мэргэжлийн дипломтой төгсөх оюутан төгсөлтийн шалгалтанд орохын тулд дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
  • оюутны цуглуулсан кредит 90-ээс багагүй байх
3.2.      Бакалаврын зэрэгтэй төгсөх оюутан нь төгсөлтийн шалгалт өгөх, дипломын төсөл, ажил хамгаалалтанд орохын тулд дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
  • тухайн мэргэжлийн сургалтын төлөвлөгөөнд тусгасан, оюутны авбал зохих кредитийг бүрэн цуглуулсан байх
  • дипломын төсөл, ажил хамгаалах оюутны хуримтлуулсан үнэлгээний голч дүн 2.5 ба түүнээс дээш байх
  • төгсөлтийн шалгалт өгөх оюутны хуримтлуулсан үнэлгээний голч дүн 2.0 ба түүнээс дээш байх
  • оюутан тусгайлан тэмдэглэсэн од бүхий хичээл дээр “С” ба түүнээс дээш
үнэлгээ авсан байх
3.3.      Сургалтын Бодлого Зохицуулалтын Газраас дипломын хавсралтанд бичигдэх дүнгийн тулгалт баталгаажуулагдсаны дараа тухайн оюутны нэрийг “Дипломын ажлын сэдэв, удирдагчийг батлах тухай” Ректорын тушаалд оруулна. Дүн тулгалт оюутны төгсөх улирлын өмнөх улиралд хийгдсэн байна. Уг тушаалд нэр нь ороогүй оюутан хамгаалалтанд орохгүй. Ректорын тушаалд нэр нь орсон төгсөгч оюутнаас диплом, дипломын хавсралтын үнэт цаас, дипломын хавтасны үнийг хураан авч хамгаалалтааас 2 сарын өмнө Үнэт цаасны үйлдвэрт захиална.
3.4.      Дипломын төсөл, ажлын хамгаалалт, төгсөлтийн шалгалтыг ШУТИС-ийн Ректорын тушаалаар батлагдсан Төгсөлтийн салбар комиссууд удирдан явуулна. Уг салбар комисс нь дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга гишүүдийн бүрэлдэхүүнтэйгээр ажиллана.
3.5.      Төгсөлтийн салбар комиссын дарга нь ШУТИС-д үндсэн орон тоон дээр ажилладаггүй, гадны байгууллагын хүн байх ба комиссын нийт бүрэлдэхүүний 30–аас багагүй хувь нь гадны гишүүдээс бүрдсэн байна.
3.6.      Төгсөлтийн шалгалт, дипломын төсөл, ажил хамгаалалтын явагдах хугацааг ШУТИС-ийн хэмжээнд тухайн хичээлийн жилийн сургалтын нэгдсэн хуанлид тусган өгнө.
Бакалаврын түвшний сургалтын үйл явцын эцсийн үе шат нь төгсөх оюутан дипломын төсөл, ажлыг гүйцэтгэж хамгаалах, төгсөлтийн шалгалтыг өгөх явдал юм.
Дөрөв. Дипломын төсөл, ажил түүнд өгөх үнэлгээ
4.1.      Удирдагч багшийн үнэлгээ. Багшийн үнэлгээний хамгийн их оноо 50 байх бөгөөд ямар шалгуураар төгсөх оюутны дипломын төсөл, ажлыг үнэлэхээ багш бүр тодорхойлж, профессорын баг дээр зөвшилцсөн байна Удирдагч багш урьдчилсан хамгаалалтаас нэг долоо хоногийн өмнө төгсөх оюутны үнэлгээг, тодорхойлолтын хамт Дипломын төсөл, ажил хамгаалалтын салбар комиссын нарийн бичгийн даргад хүргүүлнэ.
4.2.      Урьдчилсан хамгаалалт. Урьдчилсан хамгаалалтыг холбогдох профессорын баг, салбар комиссын нарийн бичгийн дарга нар хариуцан зохион байгуулж, дипломын төсөл, ажлын хамгаалалтаас нэг долоо хоногийн өмнө зарлан хуралдуулна. Урьдчилсан хамгаалалтаар төгсөх оюутанд олгох оноо нь ±20 хүртэл байх бөгөөд ажлын гүйцэтгэл, хамгаалсан байдлаас шалтгаалан удирдагч багшийн үнэлгээг бууруулж болно.
4.3.      Удирдагчийн болон урьдчилсан хамгаалалтын дүнгийн нийлбэрийг төгсөх оюутны дипломын төсөл, ажил хамгаалалтын урьдчилсан дүн гэнэ. Энэ үед мөн төгсөх оюутны дипломын төсөл, ажлын гүйцэтгэлийг хангалтгүй гэж үзвэл “SP”, “NP” тэмдэглэгээ тавьж болно.
“SP”   Satisfactory progress
Оюутны дипломын төсөл, ажлаа хамгаалах хугацаа болсон байхад ажлын гүйцэтгэл дутуу хэдий ч (75 хувиас дээш тохиолдолд) цаашид бие даан ажиллаж тодорхой үр дүнд хүрэх боломжтой гэж удирдагч багш үзэж зөвшөөрвөл, төгсөгч оюутны дүнгийн хуудсанд “SP” тэмдэглэгээг тавьж болно. Энэ тохиолдолд оюутны дипломын төсөл, ажлын сэдэв болон удирдагч багшийг өөрчлөхгүйгээр нэмэлт ажлуудыг хийж гүйцэтгэх хугацаа олгосноор хамгаалтанд орох эрх олгогдож байгаа юм.
“NP” No Progress
Оюутны дипломын төсөл, ажлаа хамгаалах хугацаа болсон байхад ажлын гүйцэтгэл дутуу (75 хувиас доош тохиолдолд) удирдагч багш нь оюутнаа цаашид энэ ажлыг дуусгах чадваргүй гэж дүгнэвэл, төгсөгч оюутны дүнгийн хуудсанд “NP” тэмдэглэгээг тавих болно. Энэ тохиолдолд оюутан дахин төгсөгч оюутнаар бүртгүүлэх бөгөөд энэ үед оюутны дипломын төсөл, ажлын сэдэв болон удирдагч багш өөрчлөгдөж болно.
Тав. Дипломын төсөл, ажлын хамгаалалт
5.1.      Бакалаврын төгсөлтийн ажил бүрт албан ёсны зөвлөгч 2 багшийг Ректорын тушаалаар томилно. Төгсөлтийн ажил бичиж байгаа оюутан өөрийн сургуулийн аль ч багшаас зөвлөлгөө авах эрхтэй.
5.2.      Бакалаврын дипломын төсөл, ажилд шаардлагатай гэж үзвэл хөндлөнгийн шүүмж авч болно.
5.3.      Төгсөх оюутан нь дипломын төсөл, ажлаа хамгаалахдаа 10 минутанд багтаан илтгэлээ тавих бөгөөд салбар комиссын нарийн бичгийн дарга удирдагч багшийн тодорхойлолтыг уншиж танилцуулна. Комиссын гишүүд дипломын төсөл, ажлын болон төгсөж буй оюутны суралцсан мэргэжлийн сургалтын төлөвлөгөөний хүрээнд асуулт тавьж хариулт авна.
Дипломын ажил, төсөл хамгаалалтын үед хамгаалж байгаа оюутнуудын сурлагын дүнгийн баталгаажуулсан дэлгэрэнгүй жагсаалтыг Сургалтын албанаас гаргаж комиссын өмнө тавьсан байна.
5.4.      Салбар комисс төгсөж буй оюутны илтгэл, асуултанд хариулсан байдал, шүүмж, удирдагч багшийн тодорхойлолт зэргийг үндэслэн, дипломын төсөл, ажлын хамгаалалтын дүнг ±30 хүртэл оноогоор дүгнэх бөгөөд шаардлагатай гэж үзвэл хамгаалалтын урьдчилсан дүнг бууруулж болно.
5.5.      Салбар комисс төгсөх оюутан бүрээр дипломын төсөл, ажлын эцсийн дүнг гаргаж, протокол хөтөлнө.
Зургаа. Төгсөлтийн шалгалт
6.1.      Төгсөлтийн шалгалтыг тухайн мэргэжлийн сургалтын төлөвлөгөөнд заагдсан хичээлүүдийн агуулгын хүрээнд бэлтгэсэн иж бүрэн тест болон аман ярилцлага хосолсон хэлбэрээр явуулна. Зөвхөн тодорхой хичээлийн агуулгын хүрээнд бэлтгэсэн материалаар төгсөлтийн шалгалт явуулахыг хориглоно.
6.2.      Төгсөлтийн шалгалтын үргэлжлэх хугацаа тухайн оюутны хувьд нийт 3 цаг хүртэл байна.
6.3.      Төгсөлтийн салбар комисс төгсөх оюутан бүрээр төгсөлтийн шалгалтын эцсийн дүнг гаргаж, протокол хөтөлнө. Төгсөлтийн шалгалт өгсөн оюутны мэдлэгийг 100 оноонд харгалзах үсгэн үнэлгээгээр үнэлнэ.
  1. Иж бүрэн тестийн үнэлгээ 60 онооноос хэтрэхгүй байна.
  2. Амаар авах шалгалтыг 40-өөс хэтрэхгүй оноогоор үнэлэх бөгөөд төгсөх оюутны хариултыг ямар шалгуураар үнэлэхээ багш бүр тодорхойлж, профессорын баг дээр зөвшилцсөн байна
6.4.      Мэргэжлийн дипломтой төгсөх оюутан нь тодорхой мэргэшүүлэх 1-2 хичээлийн агуулгын хүрээнд зөвхөн төгсөлтийн шалгалт өгнө.
6.5.      Төгсөлтийн шалгалтын иж бүрэн тест нь бүрэлдэхүүн, харъяа сургуулийн захирлын гарын үсэг, тамгаар баталгаажна.
Долоо. Диплом олголт
7.1.      Төгсөх оюутан дипломын төсөл, ажил болон төгсөлтийн шалгалтыг “С” ба түүнээс дээш дүнтэйгээр хамгаалах, өгөх үүрэгтэй. Дипломын төсөл, ажлаа амжилтгүй хамгаалсан болон төгсөлтийн шалгалтанд амжилтгүй дүн үзүүлсэн оюутнуудыг тодорхой хугацаагаар хойшлуулах ба уг хугацааг төгсөлтийн салбар комисоос тогтоон, энэ тухай тогтоолд тусгана.
7.2.      Төгсөлтийн салбар комисс дипломын төсөл, ажил болон төгсөлтийн шалгалтыг амжилттай хамгаалсан, өгсөн оюутнуудын хамгаалалтын дүнг баталсан шийдвэр ба төгсөгчдөд тодорхой мэргэжлээр мэргэжлийн ба бакалаврын зэрэг бүхий диплом олгох тухай тогтоол гаргана.
7.3.      Бүрэлдэхүүн сургуулиудын төгсөлтийн салбар комиссын тогтоолыг үндэслэн, нэр бүхий төгсөх оюутанд ШУТИС-ийн Ректорын тушаалаар тодорхой мэргэжлээр мэргэжлийн ба бакалаврын зэрэг бүхий дипломыг олгоно.
Манай төгсөгчид сэтгэн бодож, оновчтой шийдвэр гаргах чадвартай, харилцааны өндөр соёлтой, нийгмийнхээ өмнө хүлээх хариуцлагаа бүрэн ухамсарласан байна.
Монгол Улсын ШУТИС-ийн эрхэм зорилгоос