Tuesday, February 15, 2011

МЭРГЭЖИЛ СУРТАЛЧИЛАХ ҮЗЭСГЭЛЭН

Техник хангамжийн мэргэжил сурталчилах үзэсгэлэнд бүтээлээрээ оролцохоор бүртгүүлсэн хүүхдүүд энэ Баасан гарагаас өмнө бүтээлээ авчирч Ц.Сугир багшид шалгуулна уу. Бүтээлийг үзэсгэлэнд оролцох шаардлага хангаж байгаа эсэхийг шалгах бөгөөд оролцохоор бүртгүүлээд бүтээлээ ирүүлээгүй оюутан гарахгүй гэж найдаж байна. Мөн манай мэргэжилийн төгссөн оюутнуудын бүтээлүүд тавигдах бөгөөд тэдгээр дээр тайлбар хийх одоо төсөл сонгосон сайн дурын оюутнууд Д.Амарсанаатай уулзана уу. Үзэсгэлэнд сэтгэл гаргаж хандахыг нийт оюутнуудаас хүсье.
Үзэсгэлэн 2 сарын 24-д 12:00 - 17:00 цагийн хооронд биеийн тамирын зааланд зохиогдоно.

No comments:

Post a Comment