Sunday, December 25, 2011

Төсөл, диплом сонгосон нийт оюутнуудын анхааралд

1. 2011 оны 12 -р сарын 26 -нд өглөө 10 цагаас КУС, ТХ мэргэжлийн дипломын шалгалт өгөх оюутнуудаас урьдчилсан шалгалт авах тул оюутнууд цагтаа ирнэ үү.
2. Дипломын хамгаалалт, дипломын шалгалт дээр суух шалгалтын комиссын багш нарт хоол, кофее өгөх тул ТӨГСӨЛТ сонгосон оюутан бүр 25000₮ -ийг 12 -р сарын 27 дотор хураалгана уу.
3. 2011 оны 12 -р сарын 28 -нд өглөө 9 цагаас КУС, ТХ мэргэжлийн төслийн хамгаалалт явагдана. Яг цагтаа эхлэх тул төсөл сонгосон оюутнууд урьдчилсан бэлтгэлээ сайн хийнэ үү.
4. 2011 оны 12 -р сарын 28 -нд төслийн хамгаалалтын дараа ДИПЛОМЫН урьдчилсан хамгаалалт явагдах ба диплом бичиж байгаа оюутнууд дараах зүйлсийг бэлдэж ирнэ үү. Үүнд:
а. PowerPoint дээр дипломын ажлын талаар ихдээ 10 минутанд багтсан илтгэл бэлдэнэ
б. Урьдчилсан хамгаалалт нь ҮНДСЭН хамгаалалт ба жинхэнэ хамгаалалт нь зөвхөн бэлэгдлийн чанартай байдаг тул дипломын сэдвийн хүрээнд хийх ёстой ажлаа бүрэн хийж дуусгасан байна.
в. Оюутан дипломын урьдчилсан хамгаалалт дээр ирэхдээ комиссын багш нарыг хүндэтгэх үүднээс костюм пиджак -тай ирнэ.
5. Урьдчилсан хамгаалалтанд ороод жинхэнэ хамгаалалтанд орох болзолыг хангасан оюутан 2012 оны 1 -р сарын 4 -өөс өмнө дипломын ажил зуруулах гарын үсгүүдийг бүрэн зуруулсан байх ёстой. Гарын үсэг дутуу оюутныг жинхэнэ хамгаалалтад оруулахгүй.

Төсөл, дипломын нарийн бичиг:                                               магистр, багш Р.Бямбажав