Tuesday, December 14, 2010

ТӨСЛИЙН ХАМГААЛАЛТ 12-Р САРЫН 29

Төслийн ажилын жинхэнэ хамгаалалт 12 сарын 29-д 9:00 цагаас эхэлнэ. Оюутнууд одооноос өөрсдийн бичсэн сэдвийн бичиг баримт, үзүүлэнгийн ажиллагааг цэгцлээд 12-р сарын 20-ы Даваа гарагт 16:00 цагаас 301-т цуглар. Төслийн ажилын хамгаалалт яаж явагдах болон бичиг баримтад тавигдах шаардлагуудыг ярина. 20-д онц шаардлагагүй бол үзүүлэнгээ авчирах хэрэггүй.

Wednesday, December 1, 2010

ТӨСЛИЙН АЖЛЫН ХАМГААЛАЛТ

Төслийн ажил хамгаалалтын хугацаа улирлын шалгалтын хуваарь гарахад тодорхой болно. Хамгаалалт 5 минутын presentation, 3 минут асуулт хариултаас тогтоно. Дэлгэрэнгүй зааврыг сүүлд дахиж өгнө.

БАГШИЙН ҮНЭЛГЭЭ АВАХ

Төслийн ажил хийж байгаа оюутнууд үзлэгээс гадна удирдагч багшийн үнэлгээ болох -,+30 оноог 12-р сарын 10-аас өмнө авах ёстой. Оноо багш нараас шууд миний гар дээр ирэх тул оюутнууд дээрх хугацаанаас өмнө удирдагч дээрээ очиж өөрийн ажлын явцыг танилцуул.
Д.Амарсанаа

Monday, November 29, 2010

ХАВАР ДИПЛОМ, ТӨСӨЛ СОНГОХ ОЮУТНУУД

Одоо төслийн ажил хийж байгаа оюутнууд энэ улиралд төслөө амжилттай хамгаалаад ирэх улиралд төгсөлт сонгох бол блогийн эхнээс төгсөлтийн ажил, улсын шалгалттай холбоотой бичлэгүүдийг уншиж танилцана уу. Төгсөлтийн ажил нь дипломын ажил, улсын шалгалт гэсэн хоёр хэлбэртэй. Нийт оюутнууд улсын шалгалт өгөх бөгөөд ҮГД 2.5-аас дээш оюутнууд өөрийн саналаар дипломын ажил бичиж болно. Хаврын улирлын хичээл сонголт хийгдэж дууссан тул одоогоор сургалтын албанд CE315, ES315 хичээлийг сонгож өгсөн байгаа оюутнууд төгсөх боломжтой.

Төсөл, дипломын сэдэв сонгох төлөвлөгөөтэй оюутнуудын хувьд:
Ирэх улирлын сэдэв 2-р сарын дундуур гарах ба өөрсдийн сэдвийг одооноос эхлэн судалж байх сонирхолтой оюутан удирдагч багштайгаа (хэн ч байж болно) ярилцаж, гаргасан сэдвээ Д.Амарсанаад бүртгүүлээд ажилдаа эрт орж болно. Сэдвийг оюутан өөрөө гаргасан бол удирдагч багшдаа (хэнч байж болно) санал тавьж зөвшөөрүүлсэн байх ёстой.

Жич: Надад төслийн 2 (КУС, КТХ), Дипломын 1 (КТХ) бүтээлт голлосон сэдэв байгаа. :)

ТӨСЛИЙНХНИЙ АНХААРАЛД

Төслийн хамгаалалт улирлын шалгалтын хуваарь гарах үед тодорхой болно. Оюутнууд өөрсдийн бичиг баримтыг хамгаалалт болохоос 3 хоногийн өмнө хураалгаж удирдагч багшаар хянуулна. Бичиг баримтууд дараах шаардлагыг хангасан байх ёстой:
- Үг үсгийн алдааг нэг бүрчлэн уншиж шалгасан.
- Цахилгаан схемийг Protel програм дээр зурсан
- Монгол үсгийн "arial" фонт ашигласан
- Үсгэний өндөр 12pt байна
- ...

Monday, November 15, 2010

АЖИЛД АВНА

Ус Сувгийн Удирдах Газарын Ус Хангамжийн Албанд КУС мэргэжлээр төгссөн хүн ажилд авна.

Утас: 99180308; 99064166;

Sunday, November 7, 2010

ДИПЛОМЫН 3-Р ҮЗЛЭГ - 11 САРЫН 12 БААСАН ГАРАГ

Сайн байцгаана уу.
Дипломын 3-р үзлэг 11 сарын 12-ны Баасан гарагт болно. Үзлэгээр онол, бодит байдлын судалгааны ажил 100% дууссан, төслийн ажил 60%-д хүрсэн байх ёстой. Үүний дараа дахин үзлэг байхгүй, шууд урьдчилсан хамгаалалтад орно.
Д.Амарсанаа

Thursday, November 4, 2010

TӨСЛИЙХӨНД

11 сарын 29-д болох төслийн 3-р үзлэгээр оюутнууд бичиг баримтаа урьдчилан хураалгах шаардлагагүй. Ингэж хураахыг зөвхөн жинхэнэ хамгаалалтын өмнө хийхээр боллоо. Хурааж авсанаар бичиг баримтууд удирдагч багшийн гар дээр очиж засварлах, шүүмжлэх ажлууд хийгдэнэ.

Friday, October 22, 2010

ДИПЛОМЫН 3-Р ҮЗЛЭГ - 11 САРЫН 9

Дипломын 3-р үзлэг 11 сарын 9д болно. Судалгааны ажил дууссан, оюутны өөрийн бүтээлийн ажил 60%тай байх ёстой. Бичиг баримтаа урьдчилан хураалгах шаардлагагүй.

Д.Амарсанаа

Жич: Урьдчилсан хамгаалалт дээр бичиг баримтыг 3 хоногийн өмнө хурааж авна. 

УЛСЫН ШАЛГАЛТЫН ДАВТЛАГА - 10 САРЫН 27

10 сарын 27-д 10:00 цагаас улсын шалгалт өгөх төгсөгч оюутнуудын давтлага ЦХО хичээлийн семинараар эхэлнэ. Шалгалт өгөх оюутнууд хоцролгүй ирнэ үү. Шалгалт өгөх оюутнуудын төгсөгч оюутны анкет, диплом, ромбоны 24000 төгрөг цуглаагүй байгаа. 10 сарын 27д Д.Амарсанаад бүрдүүлж өгнө үү.

Wednesday, September 29, 2010

УЛСЫН ШАЛГАЛТ ӨГӨГЧ НАРААС АВАХ САНАЛ АСУУЛГА

Улсын шалгалт өгөх журамтай танилцана уу. (өмнөх бичлэг дээрээс) Дурьдагдсан нэр бүхий хичээлүүдээр хичээл заадаг багш нар давтлага өгнө. Давтлагад тухайн хичээлийн яг аль сэдвийг яриулах өөрийн онцгой хүсэлт байвал сomment үлдээж багш нартаа тусална уу.

Жич: Давтлага 11 сараас эхэлнэ.

ДИПЛОМЫН 2ДАХЬ ҮЗЛЭГ - 10 САРЫН 8 БААСАН ГАРАГ

За залуучуудаа дипломын үзлэг ойртож байна. Дипломын ажлын зорилгоо зөв тодорхойлж орж ирээрэй дээ. Ажлын зорилго бол та нарын хийх гэж байгаа ажлын чинь даалгавар нь байх ёстой.

Хүн та нараар тийм шинэ төхөөрөмж хийлгэх гээд захиалага өгч байна гэж бод. Тэгээд тэр хүн ямар шаардлага тавих вэ гэдэг нь та нарын даалгавар буюу зорилго болох юм. Захиалагч нь мэргэжлийн биш хүн болохоороо PIC ашиглах ATMEL ашиглахыг мэдэхгүй. Үүнтэй адил та нарын зорилго ямар нэгэн схем, програмын хэлний сонголт хийгдсэн байх албагүй харин хэрэглээ, ШААРДЛАГА талаасаа хэр зэрэг детальчилж гаргаснаас чинь ажлын чинь явц төдий чинээ түргэн, хялбар болно.

Багш нартаа ярихдаа хэт тойруу биш хэлэх гэсэн зүйлээ оновчтой тайлбарладаг бай. Ярих зүйлээ бэлдэхдээ цээжилж биш ойлгож яриарай.

 Б.Сундуй HW07D105 - Зорилго
Доорх хэлбэрийн зорилгыг зорилго дээр биш төслийн ажлын оршил дээр тавьж болно шүү дээ. Гэхдээ төслийн үзлэгт орсон зорилгуудаас хамгийн сайн нь байсан.

Хүн бүхэн өөр өөрийн амьдралтай бөгөөд тэр амьдралаа өөрсдийн гараар бий болгодог. Үүний тулд хүн бүхэн амьдралын зорилго хүсэл тэмүүлэлтэй байдаг. Ер нь зорилгогүй хүнийг үхсэнээс ялгаагүй гэж хэлсэн байдаг.
Миний хувьд аливаа ажлыг хийж гүйцэтгэхийн өмнө хамгийн түрүүнд нь тухайн зүйлийг хийж бүтээснээр надад ямар ашиг, аз жаргал бэлэглэх тухай бодож түүндээ хүрэхийн тулд маш хатуу зорилго тавьж өөрийгөө шахаж ажиллах дуртай.
Хүлэмжийг автомат болгооонрор хүний хөдөлмөрийг хөнгөвчлөөд зогсохгүй ургамльш ургах таатай орчинг тогтмол бүрдүүлж нэг хэвийн хэмжээнд барьж хадгалcнаар ургамлын ургах үйл явц, болц түргэсэх бөгөөд ингэснээр бид өөрсдийн хоолны ширээг шинэхэн хүнсний ногоогоор чимэх боломжтой болох юм. Манайх хашаандаа төмс, хүнсний ногоо бага хэмжээгээр тариалдаг бөгөөд яваандаа нарийн ногооны хүлэмж барих төлөвлөгөөтэй байгаа. Миний хувьд өөрийн хоолны ширээг шинэ хүнсний ногооны тэр дундаа нарийн ногооны цуглуулга байлгахыг хүссэн учраас энэ сэдвийг сонгон авч ажиллаж байна.
Их сургуульд сурж мэдсэн мэдлэг чадвараа өөрийн амьдрал дээр амжилттай хэрэгжүүлж чадвал өөрийн ах дүү хамаатан садандаа мөн хийсэн бүтээснээ түгээх замаар монголынхоо нийт айл өрх бүрийг өөрсдийн төмс, хүнсний ногоо болон нарийн ногооныхоо хэрэгцээг өөрсдийн гараар бий болгоод зогсохгүй илүү гарсаныг нь худалдан борлуулж амьдрал ахуйдаа орлого олох нэг эх үүсвэр болгон ашиглаасай гэж хүсэж байна. Тэгж чадвал энэ хэдэн жилийн хугацаанд сурж мэдсэн зүйлийн маань үр шим, ашиг тус нь гарах бөгөөд миний амьдралын зорилгын нэгээхэн хэсэг маань биеллээ олох болно. Иймд би монголынхоо нийт айл өрх бүрийг өөрсдийн гэсэн хүлэмжтэй болж түүнээсээ өөрсдийн амьдралаа аваад явах ашиг орлого олдгүй юмаа гэхэд ядаж хэрэгцээгээ хангаад амьдраасай гэж чин сэтгэлээсээ хүсэж байна.
Монгол эх орны минь хөрс шорооны үржил шим хэзээ ч бүү тасалдаг. Үеийн үед үржил шим нь өсөн нэмэгдэж үр ашигаа бидэнд тасралтгүй хайралсаар байх болтугай. Бидний хоолны ширээ шинэхэн ногооны цуглуулга байг.

УЛСЫН ШАЛГАЛТ ӨГӨХ ОЮУТНУУДЫН АНХААРАЛД

Улсын шалгалт өгөх оюутнууд өмнөх бичлэгээс шалгалт өгөх журмыг уншиж танилцаарай. Нийт 15 янзын хичээлээр багш нар давтлага өгнө. Давтлагад ямар мэргэжилээс үл хамааран бүх улсын шалгалт өгөхөөр сонгосон оюутнууд суух эрхтэй. Давтлагыг 11 сард тухайн хичээлийг заадаг мэргэжилийн багш нэг өдрийн хичээл хэлбэрээр явуулахаар төлөвлөсөн. Дэлгэрэнгүй цагийн хуваарь долоо хоногийн дараа гарна.
Улсын шалгалтыг 2011 оны 1 сарын 8-аас 10-ы хооронд аль нэг өдөр авна. (яг нарийн тогтоогүй байгаа)
Шалгалт өгөх оюутнууд дараах материалуудыг бүрдүүлнэ.
1. Төгсөгч оюутны дэлгэрэнгүй анкет. (Өмнөх бичлэгээс харах)

2. Шалгалт өгөх оюутнууд Дипломын ажил сонгосон оюутнуудын нэгэн адил Ромбо, Дипломын хавсралт, Дипломын үнэт цаас болон шалгалт авах комиссын үдийн хоолны 24000₮-ийг Амарсанаад хураалгана.

КТХ, КУС МЭРГЭЖЛЭЭР ТӨГСӨЛТИЙН УЛСЫН ШАЛГАЛТ АВАХ УДИРДАМЖ

"ШУТИС-ийн Бакалаврын сургалтын дипломын төсөл, ажил хамгаалах, төгсөлтийн шалгалт өгөх журам"-ыг (блогийн 9 сарын 13 ний бичлэгийг үз.) үндэслэн энэхүү удирдамжийн дагуу Төгсөлтийн улсын шалгалтыг зохион байгуулна.

Ерөнхий зүйл.

1. Улсын шалгалтанд орох оюутанд тавих шаардлага
Улсын шалгалтанд орох оюутан нь дээрх журмын 2.1-д заасан шаардлагыг хангасан байх ёстой бөгөөд төгсөлтийн шалгалт өгөх эсэх нь тус журмын 2.2, 2.5 болон 3.1, 3.2-т заасан журмаар зохицуулагдана.
2. Улсын шалгалт авах салбар комиссын бүрэлдэхүүнийг дээрх журмын 3.5-д заасан үндсэн бүрэлдэхүүн дээр тухайн мэргэжлийн багш нарын бүрэлдэхүүнээс 2 багшийг нэмж томилон ажиллуулна.
3. Улсын шалгалтын материалд тавигдах үндсэн шаардлага, шалгалт үргэлжлэх хугацаа, үнэлгээний оноо болон мэргэжлийн дипломтой төгсөгч иж бүрэн тестийн агуулгыг дээрх журмын 6.1 - 6.5-аар зохицуулагдана.

Улсын шалгалтыг явуулахдаа дараах зүйлсийг анхаарна.

1. Улсын шалгалт нь оюутны өөрт олж авсан мэдлэгийн төвшин, асуудлыг шийдвэрлэх чадвар, мэргэжлийн ур чадварыг шалгах зорилготой байна.
2. Нэгдсэн бичгийн шалгалт (тест)-ийг нийт төгсөгчдийг багтаасан танхимд 2 цагт багтаан явуулна.
3. Бичгийн шалгалтын агуулга нь ерөнхий мэдлэг шалгах тест, асуудал шийдвэрлэх бодлого гэсэн хоёр хэсгээс бүрдсэн байна.
4. Шалгалтын хоёр дахь хэсгийг самбар болон бичих хэрэгслээр тоноглосон өрөө, танхимд төгсөгчдөөс билет сугалан бэлдүүлж, харилцан ярилцлага, аман асуулга тавих замаар тухайн нэг оюутантай 1 цагаас илүүгүй хугацаанд ажиллана. Өрөө, танхимын багтаамжаас хамааран нэг ээлжинд шалгалт өгөх оюутны тоог салбар комисс тогтооно.
5. Аман шалгалтын үед төгсөгч нь тодорхой нэг даалгавар бүхий билет сугалан 30 минут бэлдэж, 30 минутын хугацаанд комисст хамгаална.
6. Улсын шалгалтын материалд дараахи хичээлүүдийн агуулга орсон байна.

үүнд:
ТХ мэргэжлийн бакалавр:
* Электроник 2
* Тоон электроник
* Микропроцессорын систем
* Цахилгаан хэлхээний онол
* Компьютерийн сүлжээ, төхөөрөмжүүд
* Компьютерийн бүтэц ба ассемблер хэл
* Интерфейсийн програмчилал

КУС мэргэжлийн бакалавр:
* Анолог электроник
* Тоон электроник
* Микроконтроллёрын систем
* Мэдрүүр ба трансдюсер
* Цахилгаан хэлхээний онол
* Компьютерийн удирдлагатай систем
* Хэмжил зүйн програмчилал

ТХ мэргэжлийн зэрэггүй диплом
* Цахилгаан хэлхээний онол
* Компьютерийн архитектур дизайн

КУС мэргэжлийн зэрэггүй диплом
* Цахилгаан хэлхээний онол
* Компьютерийн удирдлагатай систем


Хичээлийн материалыг ашиглан нэгдсэн тест болон билетийн агуулгыг боловсруулж КТМС-ийн захирлаар батлуулна.

7. Улсын шалгалт өгөх оюутанд дээрх хичээлүүдийн агуулгаар багш нараас зөвөлгөө, давтлагыг тухайн улиралдаа 5-с доошгүй удаа гаргасан хуваарийн дагуу зохион байгуулна.
8. Оюутны улсын шалгалт өгөх эсвэл дипломын төсөл хийх сонголтын эцсийн хугацаа хичээл сонголт 2-ийн хугацаагаар хязгаарлагдана.
9. Нийт төгсөгч оюутны тоо болон дипломын төсөл, ажил хамгаалах оюутны тооноос хамааран улсын шалгалтыг ШУТИС-ийн тогтоосон хуанлийн хугацаанд багтаан явуулна.

Thursday, September 23, 2010

ТӨСӨЛ БИЧИХ УДИРДАМЖ

Диплом болон төсөл хийж байгаа оюутнууд доорх линкнээс төсөл бичих удирдамжийг татаж авна уу. Багш Р.Бямбажав номын сангаас авч шивж оруулаад та нарт хүргэж байна. Энэ заавар нь нэлээд хэдэн жилийн өмнө гарсан бөгөөд шинэчлэгдсэн хэлбэрээр удахгүй дахин тавигдана гэж найдаж байна. Хуудасны хамгийн доод талын канондсон зураг бол төслийн ажил хийх график төлөвлөгөө. Үзлэг дээр ийм маягаар өөрсдийн төлөвлөгөөг дэлгэрэнгүй гаргаж ирнэ.
татах

Monday, September 20, 2010

ДИПЛОМЫН ЭХНИЙ ҮЗЛЭГ - 9 САРЫН 24 БААСАН ГАРАГ

Оюутнуудын анхааралд: Дипломын эхний үзлэг 9 сарын 24-ний Баасан гарагт 7-р цаг дээр 306 лабораторын өрөөнд болно. Үзлэгт:
1. Ажлын зорилго
2. Ажлын төлөвлөгөө бэлэн байх
3. Үзлэгт ирэхдээ удирдагч багштайгаа уулзаж дээрх ажлуудыг гүйцэтгэснээ "Оюутны зөвөлгөө авах хуудас" дээр тэмдэглүүлж гарын үсэг зуруулсан байна.
4. Дипломын ажил эхлэлийн шатандаа орсон, та юу хийхээ мэддэг болсон байх ёстой.
5. Төгсөгч оюутны анкетыг хэвэлж бөглөөд, 1 хувь зургаа наагаад бэлэн болгож авчирна. (Дээрх бичлэгээс татаж авна)
6. Дипом,
Үнэт цаас,
Ромбо,
Үзлэг 2,3 дээр багш нарын цай, кофе,
1 удаа урьдчилсан үзлэг дээр багш нарын үдийн хоол
2 удаа жинхэнэ хамгаалалтын (ТХ ба КУС, Хосын гэж тусдаа болно) багш нарын үдийн хоолны мөнгө - НИЙТ 24000₮ хураалгана.

Нэгдүгээр үзлэгт орсоноор оюутныг цаашид энэ сэдвээр ажиллана гэж үзэж захирлын тушаал гарна. Дараагийн үзлэг 10 сарын 8д


Жич: Оюутнуудаа дипломондоо сэтгэл гаргаж, шижигнүүлээд өгнө шүү. Бүгдэд нь амжилт.

Sunday, September 19, 2010

ТӨГСӨГЧ ОЮУТНУУДЫН АНХААРАЛД - ДИПЛОМЫН СЭДЭВ БАТАЛГААЖУУЛАЛТ

Дипломын ажил хамгаалахаар сэдэв сонгосон төгсөгч оюутнуудын дүнгийн тулгалтыг сургалтын албатай хийж амжаагүй тул Мягмар гарагийн 16:30-аас хойш ирж сонгосон сэдэвээ баталгаажуулна уу. Хугацаа Лхагва гарагийн 20:00 цагаар дуусгавар болно. Хугацаандаа ирээгүй оюутнуудын сэдвийг өөр оюутанд шилжүүлж улсын шалгалт өгөх болсонд тооцно. Дипломын сэдвээ баталгаажуулсан оюутан дахин улсын шалгалт сонгох эрхгүй.
Жич: 302, 303 өрөөний аль нэгэнд. :).

Monday, September 13, 2010

ОЮУТНЫ ЗӨВӨЛГӨӨ АВАХ ХУУДАС

Төсөл болон Төгсөлт сонгосон бүх оюутнууд доорх "ОЮУТНЫ ЗӨВӨЛГӨӨ АВАХ ХУУДАС"-ыг хэвлэж авна уу. Хуудсан дээр багшаас авсан зөвөлгөө, санамж, чиглэлийг бичиж гарын үсэг зуруулсан байна.
татах