Wednesday, January 26, 2011

КТМС-ИЙН МЭРГЭЖИЛ СУРТАЛЧИЛАХ ҮЗЭСГЭЛЭН

Сайн байцгаан уу?
КТМС-ийн ТХ профессорын багаас төгсөгч оюутнуудын бүтээлээр мэргэжил сурталчилах үзэсгэлэн зохион байгуулах гэж байна. Үзэсгэлэнгийн гол зорилго нь КТХ, КУС мэргэжлийн оюутнуудын хийсэн бүтээсэн зүйлийг сургуулийхандаа, цаашилбал дээд сургуульд орж мэргэжилээ сонгох гэж байгаа сурагчдад үзүүлэхэд оршино. Үзэсгэлэнгийн хугацаа 2-р сарын дундуур тавигдана (ирэх долоо хоногоос тодорхой болно). Бүтээлээрээ оролцох хүсэлтэй оюутнууд 2-р сарын 11-ээс өмнө Д.Амарсанаа багшид бүртгүүлнэ үү. Оролцогч нарыг байр эзлүүлж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнана.

Зохион байгуулагч Д.Амарсанаа