Wednesday, May 11, 2011

ТӨСЛИЙН ХАМГААЛАЛТ 5-Р САРЫН 23-Д

* 5-р сарын 16-c өмнө хийж байгаа ажлаа эцсийн байдлаар дуусгаж удирдагч багш нартаа шалгуулсан байна. Бүтээлд тавигдах шаардлага:
  • Төхөөрөмж өөртөө бие даасан тэжээлийн схемтэй байна (адаптер, импульсийн тэжээлийн блок, хүчдэл тогтворжуулагч гм). Тэдгээрийн үүсвэрээр хувьсах 220В-ийн цахилгаан шугам эсвэл батарей ашиглана. Лабораторийн тоног төхөөрөмж ашиглан түр зуурын байдлаар схемээ тэжээж болохгүй.
  • Бүтээлийн хийц, чанар нямбай, эдэлгээ ба хадгалалт даахуйц, ашиглахад хялбар байх ёстой.
  • Төхөөрөмж үйлдлээ бүрэн гүйцэтгэдэг, анхны ажлын зорилгод хүрсэн байх ёстой.
  • Бүтээл өөрийн иж бүрэн байдлаар хадгалагдаж, цаашид үзэсгэлэн уралдаанд оролцоно гэдгийг анхаарна уу.

* 5-р сарын 18-д удирдагч багшийн оноо тавигдана.
* 5-р сарын 23-д өглөө 9:00-11:00 цагт төслийн загваруудыг үзэж, ажиллагаатай танилцана. Хангалттай гэж үзсэн оюутныг хамгаалалтад орохыг зөвшөөрнө.
* 5-р сарын 23-д өглөө 11:00 цагаас хамгаалалт эхэлнэ.
        - 3 минутанд өөрийн хийсэн ажлыг танилцуулах илтгэл тавина.
        - 5 минут багш нарын асуултанд хариулна.

Бичиг баримтыг хатуу хавтасаар хавтаслаж, цоолж нуруулдсан байна. Цоологчийг М.Шинэбаяраас авч болно :). Доорх линкээс төслийн ажлын нүүр хуудасны загварыг файлаар татаж авна уу. татах