Sunday, September 23, 2012

ТӨСӨЛ, ТӨГСӨЛТ СОНГОСОН ОЮУТНУУДЫН АНХААРАЛД:


306Б өрөөнд ирж П.Бумдүүрэн багшаас "багшаас зөвөлгөө авах" хуудасаа авна уу!!!

Жич:
Төсөл сонгосон оюутнууд 2000 төгрөг хураалгана
Төгсөлт сонгосон оюутнууд ромбо, дипломны мөнгө болох 30,000 төгрөг хураалгана.


Дипломын нарийн бичиг:       П.Бумдүүрэн

Sunday, April 1, 2012

Төсөл, дипломын үзлэг

Төслийн үзлэг №2 -ыг 2012 оны 4-р сарын 3 -ны мягмар гарагийн 10 цагаас 301 өрөөнд бүх багш нар шалгана. Мөн дипломын үзлэгийг төслийн үзлэгийн дараа хийнэ.

Улсын шалгалтын давтлагын хуваарь

Улсын шалгалтын давтлага 7 хоног бүхэн дээрх цагийн хуваарийн дагуу хийгдэнэ.

Sunday, March 25, 2012

Дипломын шалгалтын бэлтгэл

Дипломын шалгалтын бэлтгэл. Өнөөдөр буюу 2012 оны 3 -р сарын 26 -ы 6 -р паар дээр 301 тоот өрөөнд А.Батмөнх багш Аналог схемтехник хичээлээр давтлага өгөх тул дипломын шалгалт өгөх оюутнууд цагтаа цугларана уу. Р.Бямбажав.

Thursday, January 5, 2012

Зарлал

2012 оны 1 -р сарын 06 - өдөр 10 цагт 301 тоот өрөөнд ирж Р.Бямбажав багштай уулзаж, 001 тушаал дээр гарын үсэг зурж баталгаажуулна уу. Ирэхдээ гадаад паспорт-тоо авчирна уу. Цагтаа ирнэ үү.

Monday, January 2, 2012

Улсын шалгалт

КУС, ТХ мэргэжлийн Улсын шалгалт 2012 оны 1 -р сарын 4 өдөр өглөө 8 цагаас эхлэнэ. Шалгалт өгөх оюутнууд цагтаа ирнэ үү.
багш:   Р.Бямбажав

Sunday, December 25, 2011

Төсөл, диплом сонгосон нийт оюутнуудын анхааралд

1. 2011 оны 12 -р сарын 26 -нд өглөө 10 цагаас КУС, ТХ мэргэжлийн дипломын шалгалт өгөх оюутнуудаас урьдчилсан шалгалт авах тул оюутнууд цагтаа ирнэ үү.
2. Дипломын хамгаалалт, дипломын шалгалт дээр суух шалгалтын комиссын багш нарт хоол, кофее өгөх тул ТӨГСӨЛТ сонгосон оюутан бүр 25000₮ -ийг 12 -р сарын 27 дотор хураалгана уу.
3. 2011 оны 12 -р сарын 28 -нд өглөө 9 цагаас КУС, ТХ мэргэжлийн төслийн хамгаалалт явагдана. Яг цагтаа эхлэх тул төсөл сонгосон оюутнууд урьдчилсан бэлтгэлээ сайн хийнэ үү.
4. 2011 оны 12 -р сарын 28 -нд төслийн хамгаалалтын дараа ДИПЛОМЫН урьдчилсан хамгаалалт явагдах ба диплом бичиж байгаа оюутнууд дараах зүйлсийг бэлдэж ирнэ үү. Үүнд:
а. PowerPoint дээр дипломын ажлын талаар ихдээ 10 минутанд багтсан илтгэл бэлдэнэ
б. Урьдчилсан хамгаалалт нь ҮНДСЭН хамгаалалт ба жинхэнэ хамгаалалт нь зөвхөн бэлэгдлийн чанартай байдаг тул дипломын сэдвийн хүрээнд хийх ёстой ажлаа бүрэн хийж дуусгасан байна.
в. Оюутан дипломын урьдчилсан хамгаалалт дээр ирэхдээ комиссын багш нарыг хүндэтгэх үүднээс костюм пиджак -тай ирнэ.
5. Урьдчилсан хамгаалалтанд ороод жинхэнэ хамгаалалтанд орох болзолыг хангасан оюутан 2012 оны 1 -р сарын 4 -өөс өмнө дипломын ажил зуруулах гарын үсгүүдийг бүрэн зуруулсан байх ёстой. Гарын үсэг дутуу оюутныг жинхэнэ хамгаалалтад оруулахгүй.

Төсөл, дипломын нарийн бичиг:                                               магистр, багш Р.Бямбажав