Wednesday, September 29, 2010

КТХ, КУС МЭРГЭЖЛЭЭР ТӨГСӨЛТИЙН УЛСЫН ШАЛГАЛТ АВАХ УДИРДАМЖ

"ШУТИС-ийн Бакалаврын сургалтын дипломын төсөл, ажил хамгаалах, төгсөлтийн шалгалт өгөх журам"-ыг (блогийн 9 сарын 13 ний бичлэгийг үз.) үндэслэн энэхүү удирдамжийн дагуу Төгсөлтийн улсын шалгалтыг зохион байгуулна.

Ерөнхий зүйл.

1. Улсын шалгалтанд орох оюутанд тавих шаардлага
Улсын шалгалтанд орох оюутан нь дээрх журмын 2.1-д заасан шаардлагыг хангасан байх ёстой бөгөөд төгсөлтийн шалгалт өгөх эсэх нь тус журмын 2.2, 2.5 болон 3.1, 3.2-т заасан журмаар зохицуулагдана.
2. Улсын шалгалт авах салбар комиссын бүрэлдэхүүнийг дээрх журмын 3.5-д заасан үндсэн бүрэлдэхүүн дээр тухайн мэргэжлийн багш нарын бүрэлдэхүүнээс 2 багшийг нэмж томилон ажиллуулна.
3. Улсын шалгалтын материалд тавигдах үндсэн шаардлага, шалгалт үргэлжлэх хугацаа, үнэлгээний оноо болон мэргэжлийн дипломтой төгсөгч иж бүрэн тестийн агуулгыг дээрх журмын 6.1 - 6.5-аар зохицуулагдана.

Улсын шалгалтыг явуулахдаа дараах зүйлсийг анхаарна.

1. Улсын шалгалт нь оюутны өөрт олж авсан мэдлэгийн төвшин, асуудлыг шийдвэрлэх чадвар, мэргэжлийн ур чадварыг шалгах зорилготой байна.
2. Нэгдсэн бичгийн шалгалт (тест)-ийг нийт төгсөгчдийг багтаасан танхимд 2 цагт багтаан явуулна.
3. Бичгийн шалгалтын агуулга нь ерөнхий мэдлэг шалгах тест, асуудал шийдвэрлэх бодлого гэсэн хоёр хэсгээс бүрдсэн байна.
4. Шалгалтын хоёр дахь хэсгийг самбар болон бичих хэрэгслээр тоноглосон өрөө, танхимд төгсөгчдөөс билет сугалан бэлдүүлж, харилцан ярилцлага, аман асуулга тавих замаар тухайн нэг оюутантай 1 цагаас илүүгүй хугацаанд ажиллана. Өрөө, танхимын багтаамжаас хамааран нэг ээлжинд шалгалт өгөх оюутны тоог салбар комисс тогтооно.
5. Аман шалгалтын үед төгсөгч нь тодорхой нэг даалгавар бүхий билет сугалан 30 минут бэлдэж, 30 минутын хугацаанд комисст хамгаална.
6. Улсын шалгалтын материалд дараахи хичээлүүдийн агуулга орсон байна.

үүнд:
ТХ мэргэжлийн бакалавр:
* Электроник 2
* Тоон электроник
* Микропроцессорын систем
* Цахилгаан хэлхээний онол
* Компьютерийн сүлжээ, төхөөрөмжүүд
* Компьютерийн бүтэц ба ассемблер хэл
* Интерфейсийн програмчилал

КУС мэргэжлийн бакалавр:
* Анолог электроник
* Тоон электроник
* Микроконтроллёрын систем
* Мэдрүүр ба трансдюсер
* Цахилгаан хэлхээний онол
* Компьютерийн удирдлагатай систем
* Хэмжил зүйн програмчилал

ТХ мэргэжлийн зэрэггүй диплом
* Цахилгаан хэлхээний онол
* Компьютерийн архитектур дизайн

КУС мэргэжлийн зэрэггүй диплом
* Цахилгаан хэлхээний онол
* Компьютерийн удирдлагатай систем


Хичээлийн материалыг ашиглан нэгдсэн тест болон билетийн агуулгыг боловсруулж КТМС-ийн захирлаар батлуулна.

7. Улсын шалгалт өгөх оюутанд дээрх хичээлүүдийн агуулгаар багш нараас зөвөлгөө, давтлагыг тухайн улиралдаа 5-с доошгүй удаа гаргасан хуваарийн дагуу зохион байгуулна.
8. Оюутны улсын шалгалт өгөх эсвэл дипломын төсөл хийх сонголтын эцсийн хугацаа хичээл сонголт 2-ийн хугацаагаар хязгаарлагдана.
9. Нийт төгсөгч оюутны тоо болон дипломын төсөл, ажил хамгаалах оюутны тооноос хамааран улсын шалгалтыг ШУТИС-ийн тогтоосон хуанлийн хугацаанд багтаан явуулна.

No comments:

Post a Comment